Төгс ялгуун эмнэлгийн Захирал, Анагаах ухааны магистр, Зөвлөх эмч Ц.Гантөмөр "Гоо сайхны мэс засал ба нүүр амны мэс заслын уялдаа холбоо" сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Төгс ялгуун эмнэлгийн Захирал, Анагаах ухааны магистр, Зөвлөх эмч Ц.Гантөмөр "Гоо сайхны мэс засал ба нүүр амны мэс заслын уялдаа холбоо" сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд нийт 42 багш, эмч нар хамрагдан гоо сайхны мэс заслын орчин үеийн чиг хандлага, нүүр амны мэс заслын онол, практик аргачлал, шинэ технологийн хэрэглээ, мэргэжлийн ёс зүй болон эмчилгээний үр дүнг дээшлүүлэх арга замуудын талаар гүнзгий мэдлэг олж авсан. Сургалтын үеэр оролцогчид бодит кейс судалгаа, асуулт хариулт, харилцан туршлага солилцох хэлбэрээр мэдлэгээ бататгаж, мэргэжлийн ур чадвараа улам бүр хөгжүүлэх боломжтой болсон.
