АШУҮИС-ИЙН НАСТЭ-ИЙН НАЭ-НИЙ ТАСГИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нүүр Амны Эмчилгээний тасгийн хамт олон 2026.01.23-ны өдөр иргэд олон нийтэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд:
- Нүүр амны эмчилгээний тасгийн үйл ажиллагааны танилцуулах
- Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх
- Амны хөндийн эрүүл ахуй, шүд арчилгааны нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Шүдний өнгөрийг тодорхойлон шүд угаах зөв арга техникийг зааж, тайлбарлах
- Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, гарын авлага тараах
- Үйлчлүүлэгчдийн дунд амны хөндийн эрүүл ахуй сахилтын талаар АХА тэмцээн зохион байгуулж, ялагчид шагнал гардуулах зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Өдөрлөгийн хөтөлбөр, зарыг АШУҮИС, НАСТЭ-ийн Нүүр амны эмчилгээний тасаг, АШУҮИС, Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэгийн албан ёсны пэйж хуудсанд нийтэлсэн ба Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн пэйж хуудас мэдээллийг хуваалцан 1иргэд олон нийтэд өдөрлөгийн талаарх мэдээллийг хүргэсэн.
09:00-17:30 цаг хүртэл нийт 130 хүнд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, үйлчлүүлэгчид зориулан тусгайлан бэлтгэсэн картад тэмдэглэн эмчилгээний шаардлага болон амны хөндийн арчилгааны талаар зөвлөгөө өгсөн.
Өдөрлөгийн хүрээнд АХА тэмцээний ялагчид гардуулах болон үйлчлүүлэгчдэд зориулсан гарын бэлгийг бэлдэн өөрийн компанийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар “HALEON” болон “MSD” (Mongolian star distribution) компаниуд хамтран ажиллав. Мөн өнгөр тодорхойлогч уусмалыг “Оюудент” ХХК хандивлан дэмжин ажиллалаа.


