"Ёс суртахуун ба ёс зүй" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор АШУ-ны доктор, профессор, Гавьяат багш Д.Цэрэндагва НАСТЭ-ийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан нарт "Ёс суртахуун ба ёс зүй" сэдвээр сургалт орж нээлттэй хэлэлцүүлэг явуулж ажилласан. Сургалтад 79 багш эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан хамрагдсан. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах үр өгөөжтэй сайхан сургалт болж өнгөрлөө.


