• Mongolian National University of Medical Science's Central Dental Hospital
    • /

Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тасгаас доорх зөвлөмжийг хүргэж байна

Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тасгаас доорх зөвлөмжийг хүргэж байна

Шүдний ховил битүүлэгч

Ховил битүүлэгч нь цоороогүй, эрүүл араа шүдний зажлах гадаргуугийн төрөлхийн гүн ховил хонхорыг зориулалтын материалаар хааж, хоолны үлдэгдэл
өнгөр хуримтлагдаж шүд цоорох өвчин үүсэхээс урьдчилан сэргийлдэг арга юм.

Яагаад хийлгэх хэрэгтэй вэ?
Хүүхэд 6 нас хүрэх үед байнгын шүднүүд шүдлэж шүд солигдлын үе эхэлдэг.
Энэ насны хүүхэд өөрөө бие даан шүдээ зөв угааж чадахгүйн улмаас дөнгөж
шүдэлсэн байнгын их араа шүдний гүн ховил хонхорт өнгөр хуримтлагдан шүд
цоорох өвчинд маш хурдан өртдөг.

Давуу тал:
● Өвдөлтгүй
● Богино хугацаанд хийгддэг
● Шүдний эрүүл эдээс авахгүй
● Өвдөлтгүй эмчилгээ учраас хүүхэд шүдний эмчилгээнд дасан зохицох чадвар сайжирна.
● Шүд цоорох өвчинд өртөх магадлалыг 80%-иар бууруулна.

Хэнд тохиромжтой вэ?
● Байнгын араа шүднүүд шүдэлж буй 6-12 насны хүүхэд
● Насанд хүрэгсэд

Санамж: Шүдийг өрөмдөхгүйгээр хийгддэг эмчилгээ учраас хувь хүнээс
шалтгаалан тогтоц муу байх боломжтой гэдгийг анхааран урьдчилан сэргийлэх үзлэгт 3-6 сар тутам хамрагдаарай.

ӨВДСӨНИЙ ДАРАА БУС, ӨВДӨХӨӨС НЬ ӨМНӨ ХАМГААЛЦГААЯ!