Эрүүл мэндийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эрүүл мэндийн технологи-2026" үзэсгэлэнд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг "Онцлох эмнэлзүйн дөрвөн тохиолдол"-оор 2026 оны 9 дүгээр сарын 25-наас 27-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

Тус үзэсгэлэнд эмнэлгийн хамт олон дараах эмнэлзүйн шинэ технологи, оношилгоо, эмчилгээний арга барилыг олон нийтэд танилцуулав.
- Эрүүний үений эмгэг ба согог засал: Эрүүний үений хуурамч үечлэлийн үед согог заслын эмчилгээгээр зажлах үйлийг сэргээх эмчилгээ, арга зүй
- Тусгай хэрэгцээт хүүхдийн тусламж: ЭХЭМҮТ-ийн Нүүр амны мэс заслын тасагтай хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдэд бүрэн унтуулгын (ерөнхий мэдээ алдуулалт) дор амны хөндийг иж бүрэн эрүүлжүүлэх эмчилгээ
- Шүд шилжүүлэн суулгах технологи: Эрүүний саатсан (түүшин ясанд саатаж ургаагүй) агт араа шүдийг өөр байрлалд шилжүүлэн суулгаж, эмнэлэг зүйд амжилттай ашиглаж буй бодит тохиолдлууд
- Хавсарсан мэс засал: Ясны гаралтай эрүү, нүүрний хүнд хэлбэрийн гажгийг ортогнатик (эрүү нүүрний хэлбэр засах) мэс засалтай хавсран эмчилсэн үр дүн, практик туршлага