• Mongolian National University of Medical Science's Central Dental Hospital
    • /
    • Mongolian National University of Medical Science's Central Dental Hospital
    • /
    • Mongolian National University of Medical Science's Central Dental Hospital
    • /
    • Mongolian National University of Medical Science's Central Dental Hospital
    • /
    • Mongolian National University of Medical Science's Central Dental Hospital
    • /
    • /
“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ-V” ОЛОН УЛСЫН ХУРЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ-V” ОЛОН УЛСЫН ХУРЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 85 ЖИЛ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ-V” ОЛОН УЛСЫН ХУРЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 

Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих, эмнэлгийн менежментийн олон улсын шилдэг туршлагаас суралцах, эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэхэд оршино.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас тав дахь удаагаа зохион байгуулж буй “Эмнэлгийн менежмент” олон улсын хурал 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Галериа Улаанбаатар” төвд боллоо. Тус хуралд АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор багш нар, эмч, судлаачид, дотоод, гадаадын эрүүл мэндийн эдийн засгийн судлаач, шинжээчид болон эрүүл мэндийн салбарын 65 байгууллагын төлөөлөл оролцов.

Нийт 350 оролцогч танхимаар, 281 оролцогч цахимаар оролцож, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо. Хурлыг АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж нээж, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар мэндчилгээ дэвшүүлэв.

“Эмнэлгийн менежмент” олон улсын хурал нь эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг дэмжих, эмнэлгийн удирдлага, менежментийн үр ашгийг дээшлүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх, шинэ технологи, хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн Захирал Б.Сапаар “Эмнэлгийн менежмент” олон улсын хуралд  удирдагчаар ажилласан. Чанарын менежер Б.Дэлгэржаргал ерөнхий зохион байгуулагчаар ажилласан.