Хамтарсан үзлэг, эмчилгээ хийлээ
АШУҮИС Нүүр ам судлалын төв эмнэлгийн Нүүр амны эрүүл ахуйн тасгийн эрхлэгч АУ-ны доктор Ж.Дэлгэрцэцэг түүний баг, ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэцогтоор ахлуулсан баг, Хагалгааны нэгдсэн тасгийн эмч сувилагч нар хамтарсан үзлэг, эмчилгээг энэ сарын 5- ны өдөр хийлээ. Уг эмчилгээ нь 15 настай Аутизмийн хүрээний эмгэгтэй үйлчлүүлэгчид 45 минут унтуулга хийж 6 шүд ломбодож, 2 шүд цоорлын хүндрэлийн улмаас авхуулж амны хөндийг бүрэн эрүүлжүүллээ. Үйлчлүүлэгчийн асран хамгаалагчид цаашид хяналтын үзлэгтээ 3 сар тутам үзүүлж, шүд угаалт сайжруулж хамтарч ажиллахыг зөвөллөө.