• АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
УРИЛГА

УРИЛГА

УРИЛГА

АШУҮИС-ийн түүхт 85 жилийн ойн баяр, Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан НАСС, НАСТЭ-ийн нийт багш, эмч, сувилагч, захиргаа, хангамжийн ажилтнууддаа зориулан тусгай айлдвар-лекцийг толилуулж байна.

Анагаах ухааны салбарт зүтгэж буй та бүхэн бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, өндөр ачаалал, стресс дунд ажилладаг билээ. Иймд та бүхний сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэлийн амар амгаланг дэмжих, ажлын ачааллыг даван туулах дотоод хүчийг тэтгэх зорилгоор Олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, бясалгалын багш VIII Хансэр Ринбүчийг сургуульдаа урьж, энэхүү тусгай лекцийг зохион байгуулж байна.

СУРГАЛТЫН СЭДЭВ:

  • Ажлын стресс ба ачааллыг даван туулах нь: Уур бухимдал, сэтгэл хөдлөлөө удирдаж, сэтгэлийн тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ?
  • Энэрэнгүй сэтгэл ба эмчийн ёс зүй: Үйлчлүүлэгч болон бусадтай харилцахдаа асрал энэрлийг мэргэжлийн чадвартай хэрхэн хослуулах вэ? (Эмчийн сэтгэл ба үйлчлүүлэгчийн эрүүл мэнд: Сэтгэл, бие, энэрэнгүй хандлагын харилцан холбоо)

 БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА:

VIII Хансэр Ринбүчи Тэнзин Цүлтим Балдан
Төвөдийн буддын шашны Гэлүг уламжлалын нэр хүндтэй эрдэмтэн, бясалгалын багш.

  • Боловсрол, цол хэргэм: Энэтхэгийн Сэра Жэ дацанд буддын гүн ухааны хамгийн дээд цол болох Гэвш Лхарамба (Докторын зэрэгтэй дүйцэх), Жүддод дацанд Тарнийн ухааны докторын зэргийг тус тус онц дүнтэй хамгаалсан.
  • Одоогийн үйл ажиллагаа: Энэтхэг дэх Жүддод дацангийн Хамба ламаар ажилладаг бөгөөд олон улсын "Dipkar" (Дипанкара) буддын шашны төвүүдийг үүсгэн байгуулагч.
  • Багшлах туршлага: Сэра Жэй хийдийн их сургууль, Нинма, Кагью уламжлалын хийдүүдэд ном зааж ирсэн. Түүнчлэн АНУ, Тайвань, Өмнөд Солонгос, Вьетнам, Итали, Энэтхэг, Балба, Монгол зэрэг олон орны их сургууль, төрийн болон олон нийтийн байгууллагуудад лекц, сургалт явуулдаг.
  • Сургаалын онцлог: Буддын гүн ухааныг орчин үеийн логик, шинжлэх ухаан, сэтгэл судлалтай холбон, маш энгийн бөгөөд амьдралд ойр хэлбэрээр тайлбарладгаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Орчин үеийн мэргэжилтнүүдэд зориулсан стресс менежмент, сэтгэлийн тэнцвэрт байдлын талаар өгөх түүний зөвлөгөө нь логик сайтай, практик ач холбогдол өндөртэй юм.
    ХЭЗЭЭ, ХААНА:
  • Хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 11-ний Баасан гараг, 12:00 цагт   (Жич: Зочин илтгэгчийг хүндэтгэж 10 минутын өмнө зааланд цугларсан байна уу!)
  • Байршил: АШУҮИС, 305 тоот лекцийн танхимд
  • Эрхэм багш, эмч, ажилтнууд та бүхнийг сэтгэлийн алжаалаа тайлж, дотоод эрч хүчээ сэлбэх тусгай айлдварт  морилон саатаарай.