“Итгэл Найдвар Боломж Улаанбаатар- Марафон-2026” амжилттай оролцлоо
Багш, оюутны хөгжлийн газраас зохион байгуулсан “Итгэл Найдвар Боломж Улаанбаатар - Марафон 2026” тэмцээнд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн эмч, ажилтнууд амжилттай оролцлоо.
Гүйлтэд оролцсон тамирчид:
- 21 км: Ганбаяр (Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасгийн эмч)
- 10 км: Резидент эмч (Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасаг)
- 5 км: П.Оюун-Энх (Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасаг)
- 5 км: О.Зоригт (Нүүр амны технологи, шүдний лабораторийн тасаг)
- 5 км: Ш.Дорждэрэм (Нүүр амны технологи, шүдний лабораторийн тасаг)
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багт:
- Б.Дэлгэржаргал (Чанарын алба)
- Э.Намуун-Эрдэнэ (Нүүр амны эрүүл ахуйч) нар ажиллаж, тэмцээний үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцан ажиллалаа.


