АШУҮИС-ийн НАСТЭ-ийн Нүүр амны эрүүл ахуйн тасгийн ээлжит ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасагтай хамтарсан үзлэг амжилттай боллоо.
АШУҮИС-ийн НАСТЭ-ийн Нүүр амны эрүүл ахуйн тасгийн ээлжит ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасагтай хамтарсан үзлэг амжилттай боллоо.
НАСТЭ-ийн НАЭА-н тасаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасагтай хамтран явуулсаар байна. 2026 оны 06 сарын 12-ний өдөр АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв
эмнэлгийн Нүүр амны эрүүл ахуйн тасгийн эрхлэгч, Хүүхдийн нүүр амны тэргүүлэх
зэргийн эмч, АУ-ы доктор, дэд профессор Ж.Дэлгэрцэцэг болон түүний баг,
ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний мэс заслын тасгийн хамт олон хамтран Ерөнхий унтуулгын дор хүүхдийн шүдийг эмчлэх, уруулын хөвч уртасгах ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ удаад 5 настай, Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд эмчилгээнд хамрагдлаа.

